Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
БНХАУ-ын долоон судлаач манай улсад мазаалайн судалгаа хийнэ
6 жил өмнө   1041

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Түүний дагуу Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү төсөл нь 2018 оноос гурван жилийн хугацаатай Монгол Улсын Говийн их дархан цаазат газрын А хэсэг (ГИДЦГ-А)-т хэрэгжих юм. Хятадын талаас тус төслийн хэрэгжүүлэгчээр БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэнг томиллоо.

Төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр БНХАУ-ын Ойн академийн Ойн экологийн орчныг хамгаалах хүрээлэнгийн долоон судлаач 2018 оны наймдугаар 13-наас 2018 оны есдүгээр сарын 28-ныг дуустал Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших Говийн их дархан газрын А хэсэгт байрлан хээрийн судалгаа хийх аж.

Тус төслийн Монголын талын удирдагч, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа 2018 оны наймдугаар сарын 17-ны өдөр тус төслийн Хятадын талын судлаач, эрдэмтдийг хүлээн авч уулзжээ. Энэхүү уулзалтад МУИС, Биологийн хүрээлэн, Мазаалай сангийн мазаалай баавгайн судлаач, эрдэмтэд оролцож төслийн хүрээнд хийгдэх судалгааны ажлын талаар санал солилцсон байна.

 

Ц.ОРГИЛ

БНХАУ-ын долоон судлаач манай улсад мазаалайн судалгаа хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0