Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны 8 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Монгол Улсад албан хийх албан ёсны айлчлал эхэллээ. Өнөөдөр 13:00 цагт тэрбээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээр хийх юм байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцох ажээ.
Мөн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И орон нутагт зочилж бүс нутаг, хилийн хамтын ажиллагааны асуудалтай танилцах юм байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ |