Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
6 жил өмнө   722
Бүрэн эрхийн хугацаа нь дуусч нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-аас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд  Сураш Бабуг хүлээн авч уулзав.
Хоёр улсын хооронд өндөр, дээд хэмжээний харилцан айлчлал болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин хөгжихөд Элчин сайдын оруулсан хувь нэмэр их байсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Тэрдундаа Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Монгол Улсад Газрын тосны Боловсруулах үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, гэрээ хэлэлцээрийг ажил хэрэг болж, бодит биелэлээ олоход онцгой үүрэг гүйцэтгэснийг хэллээ.
Монгол Улсад эх орноо төлөөлөн сууж байсны хувьд цаашид Газрын тосны боловсруулах үйлдвэр барьж дуусгахад аль болох дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Манай хоёр орны хамтын ажиллагааны үр дүнд босгосон газын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа нээгдэх тэр өдөр баяртай уулзахын ерөөл тавив.
Монгол, Энэтхэгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарч байгааг Элчин сайд Сураш Бабу тэмдэглээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг удахгүй Энэтхэг Улсад айлчлах байх гэдэгт найдаж байна гэв. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам тэлнэ гэж итгэж байна. Хил хамгаалах, Онцгой байдал, Батлан хамгаалах, Инергийн чиглэлээр явуулж байгаа бидний хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж бодож байгаа учир сэтгэл дүүрэн нутаг буцаж байна хэмээн ноён Сураш Бабу хэлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0