Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгчийг хүлээн авч уулзав
6 жил өмнө   657
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр /2018.08.28/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, БНХАУ тэр дундаа ӨМӨЗО-ны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд ӨМӨЗО-нд зочилсон нь ӨЗО-ны Монгол, Хятадын харилцаанд гүйцэтгэж байгаа үүргийг тодотгосон явдал байсан гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.
Мөн ӨМӨЗО-ны Намын хорооны дарга Ли Жихөн болон таны өнөөдөр хийж буй айлчлал хоёр талын хамтын ажиллагаанд чухал түлхэц өгч байна гэж Шадар сайд ноён Ай Лихуад хэллээ. Хятадын худалдааны эргэлтийн 60 гаруй хувийг ӨМӨЗО-той хийж буй худалдаа бүрдүүлж байна. Цаашид хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байна гэдгээ тэрээр цохон тэмдэглэв.
Хөгжлийн зам хөтөлбөр, Бүс  ба Зам санаачилгыг уялдуулах хүрээнд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллах явцад хоёр орны харилцаанд ӨМӨЗО гүүр болж ирсэн тул цаашид хэрэгжүүлэх төслүүдэд идэвхитэй оролцох боломжтой. Түүнчлэн Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахад ӨМӨЗО чухал оролцоотой юм. Манай хоёр талын хооронд хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг илүү идэвхижүүлэх, мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд ӨМӨЗО-ны зүгээс анхаарал хандуулан ажиллах талаар санал солилцлов.
ӨМӨЗО-ны боомтууд нь Монгол, Хятадын худалдааны гол гарц болдгийн хувьд худалдааг хөнгөвчлөх, тарифын бус хориг саадыг арилгах чиглэлд ӨЗО-ны удирдлагын зүгээс цаашид анхаарч ажиллана гэж найдаж хэмээн Шадар сайд хэлэв. Ай Лихуа нь айлчлалынхаа үеэр Гашуунсухайт-Ганцмодны боомтын асуудлаарх Хамтарсан ажлын хэсгийн уулзалтад оролцож, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хятадад хийсэн айлчлалын үеэр тогтсон тохиролцоог бататгана хэмээн итгэж байна гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
 
 
ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгчийг хүлээн авч уулзав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0