Монгол Улсын нийслэлд айлчлан ирээд байгаа Малайзын Жохор мужийн засаг захиргааны тэргүүн Ибрахим Ибн Алмархум Султан Искандар өчигдөр Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхжээ.
Дараа нь Султан Искандарыг дагалдан яваа албаны хүмүүс хоёр талын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжууд, ялангуяа үл хөдлөх хөрөнгийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар Монголын албаныхантай ярилцсан тухай Султаны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Султан өчигдөр Говь үйлдвэрийн дэлгүүрт зочилж, өнөөдөр буюу Лхагва гарагт Цонжин Болдог дахь Чингис хааны хөшөөг үзэж сонирхох гэнэ.
Малайзын Холбооны улс нь үндсэн хуульт хаант засагтай. Тус улс есөн султант муж улс, бусад дөрвөн мужаас бүрддэг. Таван жил тутамд угсаа залгамжилсан мужийн султанууд ээлжлэн хаан ширээнд суудаг юм байна.
Жохор муж нь Малайзын өмнөд хэсгийн, Сингапуртай холбогддог муж бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр бусад мужууд дотроо дөрөвдүгээрт жагсдаг ажээ.
Эх сурвалж: The Star Online
Жохорын султан Монгол Улсын ерөнхийлөгчид бараалхжээ |
|