Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Үндэсний стандарт боловсруулах төсөл, хөтөлбөрийг удирдах” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
6 жил өмнө   587
Индонез улсын Жакарта хотод Олон улсын стандартчиллын байгууллагаас хөгжиж буй орнуудад зориулан зохион байгуулсан “Үндэсний стандарт боловсруулах төсөл, хөтөлбөрийг удирдах нь” сэдэвт бүс нутгийн сургалтад СТҮБГ-ын ахлах мэргэжилтэн Б.Ундраа, Ц.Бурмаа нар 2018 оны 8-р сарын 12-18-ны өдрүүдэд оролцлоо. Нийт 18 орны 37 оролцогч оролцсон. ОУСБ-ын Сургалтын албаны менежер хатагтай Al-Khammash, мөн ISO/TC 258-Project, programme and portfolio management техникийн хорооны нарийн бичгийн дарга ноён Karl Best нар хичээл заасан.
Сургалтын зорилго нь үндэсний стандарт боловсруулах хөтөлбөр, теслийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх, стандарт боловсруулах үйл явцыг төслийн менежментийн хандлагаар дэмжих, стандарт боловсруулагчдын стандартад үр дүнтэй, үр нөлөөтэй үйлчилгээ үзүүлэх, стандартчиллын үйл ажиллагаандаа оролцогч талуудыг татан оролцуулах, туршлагаас хуваалцах байлаа.
Энэ семинар төв ази, зүүн болон зүүн өмнөд азийн үндэсний стандартчиллын байгууллага, техникийн хороодын нарийн бичгийн дарга нарын түвшинд явагдсан бөгөөд стандартчиллын удирдлагын талаарх онол, лекцийн хэлбэрээр, дугуй ширээний ярилцлага хэлбэрээр явагдаж, харилцан ярилцаж мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
 
Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР
 
“Үндэсний стандарт боловсруулах төсөл, хөтөлбөрийг удирдах” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0