Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Алс Дорнодын IV Эдийн засгийн форумд оролцоно хэмээн форумыг зохион байгуулагч "Росконгресс"-ийн хэвлэлийн алба мэдээллээ.
“Есдүгээр сарын 11-13-нд зохиогдох Алс Дорнодын Эдийн засгийн форумд оролцох Монголын төлөөлөгчдийг тус улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тэргүүлнэ хэмээн Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяковтой уулзах үеэрээ мэдэгдлээ. Монгол улсын Ерөнхийлөгч Алс Дорнодын Эдийн засгийн форумд хоёр дахь удаагаа оролцож байгааг Элчин сайд онцоллоо” хэмээн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Монголоос 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцоно. Энэ 2018 он гарснаас хойг хоёр улсын хоорондын худалдааны эргэлт 40 хувиар өссөн байна.
Фоурмын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг зохион байгуулах талаар чармайн ажиллаж байгааг онцолжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр болон далайн хөлөг онгоцны үйлдвэртэй танилцах урьдчилсан хөтөлбөртэй байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар өнгөрсөн зургадугаар сард Хятадын Чиндао хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Росконгресс: Х.Баттулга Владивостокийн форумд оролцоно |
|