Орос-Монголын нөөцийн төвийн захирал хатагтай Татьяна Леонидовна Музычук тэргүүтэй Байгаль нуурын улсын их сургуулийн төлөөлөгчид Монгол улсын ШУА-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ.
Хоёр улсын Засгийн газар хооронд тохиролцсоны дагуу Орос-Монголын нөөцийн төвөөс 4 эксдепиц байгуулах ажлын саналыг өмнө нь ирүүлжээ. Энэ хүрээнд эрдэмтэд уулзаж экспедиц байгуулах дүрэм, журмаа ярилцаж тохиролцов. Тодруулбал, Биологи, Палеонтологи, Түүх соёл, Геологи гэсэн 4 чиглэлээр экспедици байгуулахаар ярилцсан. Эдгээрээс Түүх соёл, Геологийн чиглэлийн экспедицийг шинээр байгуулах бол Биологи, Палеонтологийн чиглэлийн экспедици хамтын ажиллагааны 50 жилийн түүхт уламжлалын хүрээнд судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар болжээ.
Эх сурвалж: ШУА
Монгол, Оросын хамтарсан 4 экспедиц байгуулахаар боллоо |
|