БНСУ-ыг зорих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор визний материалд хариу өгөх хугацааг сунгажээ. Өмнө нь нэг сарын хугацаанд визний хариуг өгдөг байсан бол одоо 50 өдөр /ажлын өдөр буюу 10 долоо хоног/ болон түүнээс дээш хугацаа зарцуулагдаж байгаа аж. Визний мэдүүлэг өгч байгаа иргэдийн тоо өдөрт 700-800-аар нэмэгдсэн нь ачаалал үүсэхэд хүргэжээ. Мөн БНСУ-д очсон хэрнээ хууль бусаар оршин суухаар үлдэж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн нь ирж байгаа материалыг нарийн шалгах шаардлагатай болж байгааг БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аас анхааруулсан байна.
Хэрвээ БНСУ-д хүндэтгэх шалтгаантайгаар очих буюу яаралтай хагалгаанд орох эсвэл олон улсын арга хэмжээнд оролцохоор болсон бол төлөөлөн гүйцэтгэх байгууллагад “яаралтай виз гаргах хүсэлт”-ийг өгөх аж.
Хуурамч визний материал бүрдүүлсэн иргэнийг нэг жил болон түүнээс дээш хугацаагаар БНСУ-д нэвтрэх эрхийг хаах арга хэмжээг авч байгаа аж. Мөн иргэдэд виз гаргаж өгнө гэсэн залилангийн хэрэг гарч байгааг анхааруулж, хууль зөрчихгүй байхыг сануулсаар байна.
БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулгыг
ЭНДээс харна уу.
А.ЦЭЛМЭН
БНСУ-ын визний хариуг 50-иас дээш өдөрт олгож байна |
|