Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Хошин шогчин Украины Ерөнхийлөгч болж магадгүй байна
6 жил өмнө   666
Украины Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өчигдөр /2019.03.31/ эхэлсэн. Нийт 39 хүн Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж байгаа ба эхний шатны санал хураалтын дүнгээр хошин шогийн жүжигчин, шоумен Длавимир Зеленский тэргүүлээд байна.
 
Нийт сонгогчдын 30 хувь нь түүнд саналаа өгөөд байгаа бол одоогийн төрийн тэргүүн Петро Прошенко 17,8 хувийн санадл аваад байна. Тэдний араас "Батькивщина" намын тэргүүн, ерөнхий сайд асан Юлия Тимошенко 14,2 хувийн саналтайгаар нэхэж байгаа ажээ.
 
 Энэ байдлаас харвал Украины ерөнхийлөгч хоёр дахь шатны сонгуулиар тодорч магадгүй байгаа ба тэр дундаа Зеленский сонгогдох магадлал тун өндөр байгаа юм. Зеленский нь “Ард түмний үйлчлэгч” нэртэй телевизийн хошин цувралд авлигатай тэмчсэнийхээ үр дүнд санамсаргүй ерөнхийлөгч болсон багшийн дүрийг бүтээдэг бөгөөд энэ цувралынхаа нэрээр нэрлэсэн намаас нэр дэвшиж байгаа. Цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч түүнийг сонгосон иргэдийн ихэнх нь залуу үеийнхэн байгаа юм байна.
 
ОХУ-д амьдардаг 7-10 сая Украинчууд энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болсон байна. Учир нь тус улс ОХУ дахь сонгуулийн хэсгүүдийг хааж,, Донбасст сонгууль явуулахаас татгалзсан юм. Мөн энэ сонгуульд ОХУ ажиглалт хийхгүй ажээ.
 
А.ЦЭЛМЭН
Хошин шогчин Украины Ерөнхийлөгч болж магадгүй байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0