Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Армени Улсын парламентын дэд дарга Микаэл Мелкумян тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Арменийн уламжлалт, найрсаг харилцааг хөгжүүлэх, соёл, боловсролын хамтын ажиллагааг сэргээх болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар Монголын олон оюутан залуус Ереваны их дээд сургуулиудад суралцаж байсныг онцлоод Монгол, Арменийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр орны иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулах саналыг манай талаас тавьж, энэ чиглэлд хамтран ажиллахаар тогтов.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Д.Цогтбаатар бүгд найрамдах Армени Улсын парламентын дэд даргатай уулзав |
|