Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
МАКРО ЗОХИСТОЙ БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
5 жил өмнө   532
Монголбанк Зүүн өмнөд Азийн төв банкуудын холбоо (ЗӨАТБХ)-ны Судалгаа, сургалтын төв (The SEACEN Centre)-тэй хамтран мөнгөний бодлого, макро зохистой бодлогын мэргэжилтнүүдэд зориулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 26-30 өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
 
Тус сургалтад Ази Номхон далайн бүс нутгийн 10 орны төв банкны төлөөлөл оролцож байна. Сургалтаар санхүүгийн мөчлөгийн шинж чанар, шалтгаан болон эдийн засагт үзүүлэх нөлөө, бодлогын боломжит хариу үйлдлийг авч үзэх юм. Оролцогчид дотоодын санхүүгийн мөчлөг болон дэлхийн мөчлөгийн холбоосыг үнэлэх, хямралын урьдчилсан дохиоллын индикаторыг үнэлэх, цаашлаад санхүүгийн мөчлөгийн өрнөл болон макро зохистой бодлогын хариу үйлдлүүдийг үнэлэх чадварт суралцана.
 
 
Эх сурвалж; Монголбанк
МАКРО ЗОХИСТОЙ БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0