Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны Санхүүгийн шударга байдал, авилгатай тэмцэх албаны дарга Хосе Люис, үл хөдлөхийн салбарын олон улсын зөвлөх Линдсей Чанг, тус банкны комплайнсын хэлтсийн ахлах Карло Антонио нарыг хүлээн авч уулзан, мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлийн хүрээнд үл хөдлөх хөрөнгийн зуучлал, үнэт эдлэл, металлын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт, зохицуулалтын асуудлаар санал солилцлоо.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд СЗХ, Азийн хөгжлийн банктай хамтран мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд олон нийт болон санхүүгийн зохицуулалтын байгууллагуудад зориулсан сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж байна.
СЗХ-ны дарга Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа |
|