Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнолыг хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримтлахаа нотоллоо"
4 жил өмнө   1821
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайвангийн урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 2020 оны есдүгээр сарын 15-16-нд манай улсад айлчилж байна.
 
Айчлалын хүрээнд талууд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон талаар тохиролцоонд хүрсэн тухай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван онцлон тэмдэглэлээ.
 
Түүнчлэн тэрбээр "Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотолсон" хэмээн мэдэгдэв. 
"Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнолыг хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримтлахаа нотоллоо"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0