Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Испанид амьдарч буй 1,500 гаруй монгол иргэнд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг тус улсын ГХ-ийн сайдаас хүссэн байна
4 жил өмнө   635
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны сайд Аранча Гонзалестай утсаар ярьж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны зарим асуудал, КОВИД-19 цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо.
 
Сайд Н.Энхтайван Испани Улсад амьдарч буй 1,500 гаруй монгол иргэдэд анхаарал хандуулж туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг сайд Аранча Гонзалесаас хүссэн байна. Сайд Аранча Гонзалез хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлоод, цаашид хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв.
 
Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг богино хугацаанд даван туулж, сөрөг нөлөөг бууруулахад олон талт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг сайд нар цохон тэмдэглэсэн байна.
 
 
 
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
Испанид амьдарч буй 1,500 гаруй монгол иргэнд туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг тус улсын ГХ-ийн сайдаас хүссэн байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0