Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмжихээ илэрхийлжээ
4 жил өмнө   565
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзав.
 
Нийслэлийн Засаг дарга Монгол Улс, Азийн хөгжлийн банкны түншлэлийн 30 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглэж, сүүлийн 30 жилд Монгол Улсын нийслэлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлжээ. Мөн ирэх 30 жилд нийслэлд тулгамдаад буй хөгжлийн томоохон сорилтуудыг давахад хамтран ажиллахыг хүссэн юм.
 
Уулзалтаар талууд АХБ-ны 2021-2024 онд Монгол Улстай хэрэгжүүлэх стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжих боломжит төслийн талаар санал солилцов. Тодруулбал, Улаанбаатар хотын хувьд яаралтай шийдэх шаардлагатай нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулан, замын түгжрэлийг бууруулах, нийгмийн дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх тухай дурдлаа.
 
Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмждэгээ илэрхийлж, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн талаар мэдээлэв. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн болон эдийн засгийн бие даасан байдал, засаглалыг сайжруулахад хамтран ажиллах боломжийг судлахаар тохиролцжээ. 
 
 
Улаанбаатар хотын хөгжлийг тууштай дэмжихээ илэрхийлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0