Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жон Нэш болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, тус корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулах тухай төгсгөлийн шатны хэлэлцээг хийв.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Улс төрийн асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Т.Шэннон нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзав |
|