Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
НҮБ-ын тэргүүн Украинд айлчлахаар болжээ
2 жил өмнө   342
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нартай уулзахаар пүрэв гарагт Украиныг зорихоор төлөвлөж байна.
 
Талууд дэлхийн хүнсний хямралыг намжаах зорилгоор Украины хүнсний экспортыг дэлхийн зах зээлд гаргах боломжийг олгох НҮБ болон Туркийн зуучилж буй үр тариа экспортлох тухай гэрээний талаар хэлэлцэх аж. Мөн дайныг “улс төрийн аргаар шийдвэрлэх шаардлага”-ын талаар мөн хөндөнө гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.
 
Түүний хэлснээр, гурван удирдагч мөн Оросын хяналтад байгаа “Запорожье” атомын цахилгаан станцын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. Орос, Украины талууд станц руу их буугаар буудсан гэж бие биеэ буруутгаж байгаа юм.
 
А.Гутерреш мөн баасан гарагт Украины Одесса хотод, бямба гарагт Туркийн Истанбул хот дахь Хар тэнгисийн тээврийг зохицуулдаг төвд очих юм. 
НҮБ-ын тэргүүн Украинд айлчлахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0