Хятад-Тайванийн маргаан өрнөж буй энэ үед Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх Монгол, Японд даваа гаргаас чухал ач холбогдол бүхий айлчлал хийх гэж байна. Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, Р.Сингх Зүүн Азийн орнуудтай стратегийн түншлэлээ бэхжүүлэхээр Монгол Улсад есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Энэтхэгийн Батлан хамгаалахын сайдын түвшинд Монголд хийж буй анхны айлчлал болох бөгөөд хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
Монгол Улсад айлчлах үеэрээ Р.Сингх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана. Уулзалтын үеэр хоёр орны Батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар, мөн бүс нутгийн хийгээд дэлхий дахины нөхцөл байдлын талаар хэлэлцэх аж.
Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд энэ сарын 5-7 хооронд айлчлана |
|