Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Украины асуудалд Хятад улс анхаарлаа хандуулж эхэлж буйг илэрхийлсэн үйл явдал
2 жил өмнө   502
Пүрэв гарагт Узбекистаны Самарканд хотод Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) дээд чуулга уулзалт эхэлж, уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Украины дайны асуудалд Хятад улс санаа зовниж байгааг анх удаа хүлээн зөвшөөрсөн тухай албаны эх сурвалжууд мэдээлсэн байна.
 
Путиний хэлсэн энэ үг Украины асуудлаарх Москвагийн байр суурьт Бээжингийн эрх баригчид таагүй хандаж эхэлснийг шууд бусаар хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж ажиглагчид дүгнэжээ.
 
Путин, Ши нарын уулзалтын дараа АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Хэвлэлд мэдээлснээр Оросын Украинд явуулж буй дайнд ерөнхийлөгч Ши санаа зовниж буйг ерөнхийлөгч Путин хүлээн зөвшөөрсөн нь анхаарал татаж байна. БНХАУ ийнхүү санаа зовниж байгаа нь гайхах зүйл биш юм” гэжээ.
 
Тэрбээр өнөөдрийг хүртэл Хятад улс ОХУ-д зэр зэвсгийн тусламж үзүүлсэн гэх баримт нотолгоо олдоогүйг мэдэгдээд хэрвээ ингэвэл Бээжингийн эрх баригчид “томоохон хариуцлага” хүлээхийг анхааруулсан байна. Прайс бас хоёр улс сүүлийн 80 орчим жилийн турш мөрдөгдсөн олон улсын тогтолцооны үзэл баримтлалаас зөрж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж буйд АНУ-ын засаг захиргаа санаа зовж байгааг энэ үеэр мэдэгджээ.
 
Өчигдөр болсон уулзалтын үеэр Путин “Украины хямралын асуудлаарх Хятад улсын тэнцвэртэй байр суурьт талархаж байгаагаа” илэрхийлсэн юм.
 
Хариуд нь Ши Жиньпин “Хятад улс тус тусын язгуур ашиг сонирхолд хамаарах асуудлаар харилцан бие биедээ хүчтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг” Путинд хэлсэн тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн байна.
Украины асуудалд Хятад улс анхаарлаа хандуулж эхэлж буйг илэрхийлсэн үйл явдал
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0