Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Нуланд АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, ойр дотны түнш гэдгээрээ бахархдаг гэдгийг тэмдэглэН илэрхийлэв
2 жил өмнө   410
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд-ыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзлаа.
 
Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XV Зөвлөлдөх уулзалт болон анхдугаар Стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотноо саяхан амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын зүгээс АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв.
 
Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Нуланд АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, ойр дотны түнш гэдгээрээ бахархдаг гэдгийг тэмдэглэж, АНУ-ын зүгээс ч мөн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.
 
Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж буйг онцолж, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэг үйлдэх зэрэг асуудлаар санал солилцов.
 
Мөн хоёр талын эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг харилцан тэмдэглэж, энэ чиглэлд бодитой хамтын ажиллагааг өрнүүлж, тодорхой арга хэмжээ авахаар тохиролцлоо.
 
Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Д.Критенбринк болон Монголын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч М.Ламберт нар байлцав гэж ГХЯ мэдээллээ.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч В.Нуланд АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, ойр дотны түнш гэдгээрээ бахархдаг гэдгийг тэмдэглэН илэрхийлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0