Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монгол Улс Катартай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ
2 жил өмнө   334
Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Катар Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
 
“МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн А/22 тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон.
 
Мөн уулзалтаар хоёр улс хоорондын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа. Монгол Улс, Катар Улсын Иргэний нисэхийн байгууллагууд 2014 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн төслийг тохирч үзэглэсэн бөгөөд уг хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохирлоо. Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Монгол Улс Катартай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0