Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
БНСУ-руу үйлдэх шууд нислэгийн давтамж, суудлын багтаамжийг нэмэгдүүлж, 7 хоногт 70 хүртэлх нислэг үйлдэх боломж бүрдлээ
2 жил өмнө   382
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн А/39 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-ийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Улаанбаатар  хотноо 2023 оны хоёрдугаар сарын 16, 17-ны өдөр ажиллан БНСУ-ын талтай агаарын харилцааны уулзалт, хэлэлцээ хийн, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ удаагийн уулзалтаар талууд нислэгийн давтамж, багтаамж нэмэх, шинэ чиглэл нээх, карго нислэгийн давтамж нэмэх, агаарын тээврийн салбарт хамтарч ажиллах зэрэг хамтын ажиллагааны өргөн сэдвээр яриа хэлэлцээ хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
 
Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор талууд Улаанбаатар-Сөүл чиглэлд нислэгийн давтамж, багтаамжийг нэмж өвлийн улиралд БНСУ-ын талаас долоо хоногт 2,500 суудлын багтаамжтай 9 давтамжийг 3,350 багтаамжтай 12 удаагийн давтамжтай,
Монгол Улсын талаас долоо хоногт 2,500 суудлын багтаамжтай 11 давтамжийг 3,350 багтаамжтай 15 удаагийн давтамжтай, зуны улиралд БНСУ-ын талаас долоо хоногт 5,000 суудлын багтаамжтай 18 давтамжийг 6,000 багтаамжтай 22 удаагийн давтамжтай, Монгол Улсын талаас долоо хоногт 5,000 багтаамжтай 20 давтамжийг 6,000 багтаамжтай 27 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцсон. Мөн Улаанбаатар-Бусан чиглэлд давтамж, багтаамжийг нэмж долоо хоногт 585 суудлын багтаамжтай 3 давтамжийг 1,200 суудлын багтаамжтай 6 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцон суудлын багтаамж болон давтамжийг нэмэгдүүлэхээр боллоо.
 
Монголын агаарын тээвэрлэгчид БНСУ-ын “Инчёон” олон улсын нисэх буудал, “Гимхэ” олон улсын нисэх буудлаас бусад БНСУ-ын олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх хүсэлтэй байгааг харгалзан шинэ цэг тохиролцох тухай саналыг БНСУ-ын талд танилцуулсан. БНСУ-ын тал уг саналыг хүлээн авч, агаарын тээвэрлэгчид цэг сонгох боломжийг олгох зорилгоор “Инчёон” олон улсын нисэх буудал болон “Гимхэ” олон улсын нисэх буудлаас бусад  3 орон нутгийн нисэх буудлаас тус бүр 600 багтаамжтай 3 удаагийн давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцоод байна. Мөн МУ-ын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийг дэмжих салбар болгох зорилго тавин ажиллаж байгаатай холбогдуулан орон нутгийн Ховд, Даланзадгад, Чойбалсан хотуудыг агаарын харилцааны хэлэлцээрт цэгээр нэмж тохирох саналыг танилцуулж, харилцан шинэ 3 чиглэл нээх зарчмаар хамтран ажиллахаар боллоо.  Цаашид Карго нислэгийн давтамж нэмэх, агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа талууд онцлон тэмдэглэж, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон бусад боломжит байгууллагуудын хөрөнгө оруулалт болон туслалцаатайгаар Монгол Улсын орон нутгийн нисэх буудлуудыг 4C болгох төслийг хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо.
 
БНСУ-ын талаас Газар, дэд бүтэц, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын газрын дарга Ким Ёонг Күүк, Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Ким Нам Гон, Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дэд дарга Ким Жин Хэ, Газар, дэд бүтэц, тээврийн яамны Олон улсын агаарын тээврийн хэлтсийн орлогч дарга Ким Дэй Юнг, орчуулагч Сонг Жэ Ун, орчуулагч А.Хонгорзул нар оролцлоо.

 

БНСУ-руу үйлдэх шууд нислэгийн давтамж, суудлын багтаамжийг нэмэгдүүлж, 7 хоногт 70 хүртэлх нислэг үйлдэх боломж бүрдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0