Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монгол-Эмират хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлнэ
2 жил өмнө   257
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсад энэ сарын 1-3-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх үеэр АНЭУ-ын Засгийн газрын гишүүн, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны Төрийн сайд Ахмад Али Аль-Саигтай уулзлаа.
 
Талууд хоёр орны харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлээд, ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, дэд бүтэц, хөдөө аж ахуйн чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар ярилцав.
 
Түүнчлэн хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүд чухал хэмээн нотолж, баримт бичгүүдийг тохиролцох талаар үргэлжлүүлэн ажиллахаар болов. Монгол Улсын дэд бүтцийн, уул уурхайн, боловсруулах аж үйлдвэрийн, аялал жуулчлалын зэрэг бүтээн байгуулалтын үйл явцад АНЭУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийг судлахад шаардлагатай үндэслэлүүдийг ирүүлэхийг Эмиратын тал хүссэний дагуу ойрын үед холбогдох мэдээллүүдийг өгөхөөр болов.
Монгол-Эмират хоёр орны харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0