Цөөн үгээр:
Тусгай галт тэрэг аялуулж, төмөр замчдыг вакцинжуулж байна
1 сар өмнө   139
Манай улсад цар тахлын халдвар гарсан цагаас экспорт, импорт, орон нутгийн ачаа тээвэр үндсэндээ төмөр замаар тээвэрлэгдэж байгаа. Төмөр замчид улс орон, ард иргэдийн нэн хэрэгцээт ачаа барааг тасалдалгүй шуурхай тээвэрлэхийн төлөө цар тахлын аюулыг сөрөн 24 цагаар ажиллаж байна.
 
Төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн байдлыг хангахын тулд коронавирусын халдвараас  урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс төмөр замчдыг вакцинжуулах ажлыг эртнээс төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд төвийн хэсгийн болон шугам замд ажиллаж байгаа төмөр замчдыг вакцинд эрчимтэй хамруулж байна.
 
Шугам зам дагуух өртөө, зөрлөг, зангилаадын төмөр замчдыг вакцинд бүрэн хамруулахын тулд хойд болон урд чиглэлд /Сүхбаатар-Улаанбаатар, Замын-Үүд-Улаанбаатар/ дархлаажуулалтын тусгай галт тэрэг бүхий явуулын баг ажиллаж байна. 9 вагон бүхий 30 гаран хүний бүрэлдэхүүнтэй дархлаажуулалтын багт эмч, сувилагч,галт тэрэгний үйлчлэгч, эрүүл ахуйн хяналтын байцаагч, цагдаа, цахилгаанчин зэрэг хүмүүс багтаж байна.
 
Дархлаажуулалтын явуулын баг нь УБТЗ-ын 10 тулгуур өртөө, 70 шахам өртөө зөрлөгийн төмөр замчдыг вакцинжуулна. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын 14348 төмөр замчин буюу нийт төмөр замчдын 88,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна.
Тусгай галт тэрэг аялуулж, төмөр замчдыг вакцинжуулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0