МҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын тулгамдсан асуудлаар яаралтай авах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр дахин санал, шаардлага хүргүүллээ.
МҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын тулгамдсан асуудлаар яаралтай авах арга хэмжээ авч хэрэгжүүлэх чиглэлээр өнгөрөгч сарын 15-нд шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн байна.
Иймд дараах санал, шаардлагыг дахин УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Уг шаардлагад:
1. Цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх.
2. Цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.
3. УИХ, Засгийн газраас 2021 оны төсвийн тодотголоор цалинг төсвийн боломжтой уялдуулан 2 дахин нэмэгдүүлэх шаардлага байна гэж үзэж байна. Тухайлбал, Төсвийн хөрөнгөөр 2021 онд эхлэх болон энэ ондоо санхүүжүүлэх эрүүл мэндийн болон нэн шаардлагатай төсөл, санхүүжилтээс бусад төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн зардалд 267.8 тэрбум төгрөгийг царцаах замаар эрүүл мэндийн эмч ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх боломж байна гэж үзэж байна.
4. Түүнчлэн цар тахлын үед цалин нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, төсвийн үр ашиггүй, тэвчиж болох зардлыг танах, төсвийн орлогыг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.
5. Вакцины нөхөн олговор, улаан бүсийн нэмэгдэл 45 тэрбум төгрөгөөс цалингийн нэмэгдлийг олгуулах.
Ковид-19 цар тахлын цар хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрч байгаа энэ цаг үед голомтод цаг наргүй ажиллаж буй Эрүүл мэндийн салбарын 2500 гаруй эмч, сувилагч, асрагч, ажилтнууд өөрсдөө халдвар авч, нийслэл, орон нутгийн бүх эмнэлгүүд хүний нөөцийн хомстолд ороод байгаа юм.
| МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт дахин шаардлага хүргүүлж байна |
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ