Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлийн 200 мянга орчим өрхийн хэрэглээ болсон сайжруулан түлшний нөөц, түгээлт, борлуулалт, хэрэглэх зааварчилгаа, аюулгүй ажиллагааг хангуулахаар холбогдох албаныхан хамтран “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяныг өнөөдөр эхлүүлж байна.
Засгийн газар 2019 оноос эхлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, гэр хорооллын айл өрхийг сүүлийн 2 жил сайжруулсан түлшээр бүрэн хангаж байгаа юм. Үүний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан.
Агаарын бохирдлыг ойрын 4 жилийн дотор 80 хувиар бууруулах зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ зорилтыг хангахын тул нийслэлийн зүүн бүс, Налайх дүүрэгт сайжруулсан түлшний 2 дахь үйлдвэрийг ашиглалтад оруулан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж байгаа.
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ аян”-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” ХХК болон бусад байгууллагуудтай хамтран 9 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлийн түвшинд үнэлэгдсэн анхаарах шаардлагатай 620 айл өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилж хэрэглэгчид үйлчлэх төвөөс 24 цагаар хянах боломжтой болсон. Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автомат яндан хөөлөх технологийг нэвтрүүлнэ. Айл өрхийн хэрэглээнээс гарах үнсийг ангилан дахин боловсруулах боломжийг бүрүүлэхээр ажиллаж байгаа зэрэг онцлог давуу талтай юм.
| Улаанбаатар хотын хэмжээнд борлуулалтын 600 цэгээр шахмал түлшийг олгоно. |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ