Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангиас дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 баллын газар хөдөлж, “Сансар-32” худалдааны төвийн зүүн хэсэг нурж, агуулахын өрөөнд гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлын дагуу гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд нийслэлд худалдаа үйлчилгээний барилга, байгууламж олноор баригдаж байгаатай холбогдуулан хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах туршлага хуримтлуулах зорилгоор зохион байгуулснаараа онцлогтой.

Тус дадлага сургуульд Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, “Сансар-32” худалдааны төвийн 100 гаруй алба хаагч хамтран оролцлоо гэж Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
| Гал унтраах тактикийн сургуульд 100 гаруй алба хаагч оролцлоо |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа