Цөөн үгээр:
  • Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
"Алдарт эх" одонгийн материалыг биеэр болон e-halamj.mn сайтаар зайнаас бүртгүүлээрэй
3 жил өмнө   464
 “Алдарт эх”-ийн I, II одон авах ээжүүдийн материалыг энэ сарын 10-наас эхлэн 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авч байна.  
 
Ээжүүд дараах материалыг бүрдүүлэн, харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд өгөх юм.
 
Үүнд: иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, тэдгээрийн нотариатаар батлуулсан хуулбар, насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, “Алдарт эх”одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл, I одон бол II одонгийн хуулбар, 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн бол нас барсан хүүхдийн төрсний болон нас баралтын лавлагааг бүрдүүлнэ.  
 
Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй ээжүүдэд “Алдарт эх”-ийн I одонгийн 200 мянга, “Алдарт эх”-ийн II зэргийн одонгийн 100 мянган төгрөгийг нөхөж олгодоггүй аж. 
"Алдарт эх" одонгийн материалыг биеэр болон e-halamj.mn сайтаар зайнаас бүртгүүлээрэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0