Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Хурдан морины уралдааныг зөвшөөрөлгүй зохион байгуулжээ
4 жил өмнө   442
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын тавдугаар багийн нутаг Баянгол гэдэг газар энэ сарын зургааны өдөр есөн уяач гурван насны бооцоот уралдаан зохион байгуулжээ. Нэр бүхий уяачдад Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11 сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. 
 
Уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс иргэд, уяачдын зохион байгуулж буй хориглосон уралдаан, сунгааны талаарх мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108, Цагдаагийн 102 утсанд хандан өгөхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уриалжээ. 
Хурдан морины уралдааныг зөвшөөрөлгүй зохион байгуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0