Нийслэлийн 97 дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч багшдаа зодуулсан талаар хүүхдийн ээж цахим хуудсандаа бичсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж Л. Цэрэнбадам багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм. Сургуулийн захиргааны зүгээс тухайн багш өөрөө өргөдөл өгсөн гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ асуудалтай холбоотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Өчигдөр сургуулийн зөвлөл нь хуралдсан. Багш өөрөө уучлал гуйж, өргөдлөө өгсөн гэдэг мэдээлэл авсан. Өөрөө уучлалт гуйсан болохоор багшийг хүүхдэд гар хүрсэн л гэж ойлгож байгаа. Харин сурагчийн гар дээрх улайлт багшийн цохилтоос үүссэн үү гэдгийг хуулийн байгууллага тогтоох байх. Гэхдээ тухайн багш ёс зүйн хариуцлага хүлээх ёстой" гэв.
| Хүүхдэд гар хүрсэн багш ажлаа өгчээ |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа