Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Бага насны хүүхдүүд согтуу иргэдийг зодож, дээрэмджээ
4 жил өмнө   414
Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд иргэдийн биед халдаж буй бичлэг тархсан.  Энэ асуудлаар ЦЕГ-аас тодрууллаа.
ЦЕГ: "Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 23 цаг 50 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ,,,, байрны орцон дотор 2 согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээлэл ирүүлснийг СХД дэх ЦГ-ын 3 дугаар хэлтсээс шалгасан.
Шалгалтын явцад иргэн 49 настай, эрэгтэй, Д.Д, 48 настай, эрэгтэй Л.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус байрны лифтэн дотор 4 хүнд зодуулж, дээрэмдүүлсэн хэргийг 16 настай, эрэгтэй, Ц.М, 15 настай, эрэгтэй, С.Б, 13 настай, эрэгтэй Х.Ч, 16 настай, эрэгтэй Б.Н нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Бага насны хүүхдүүд согтуу иргэдийг зодож, дээрэмджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0