Тавантолгой-Гашуунсуухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хариуцсан компаниуд зэрлэг амьтдад зориулсан гарц, гармын стандартыг хэрэгжүүлээгүйн улмаас хулангийн унага өргөст торонд орооцолдож үхсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан БОАЖЯ-наас Зам, тээврийн хөгжлийн төвд зэрлэг амьтдад зориулсан гарч, гармыг стандартын дагуу хийх санамж албан бичиг хүргүүлжээ. Тодруулбал БОАЖЯ-наас “Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас дэлхийд нэн ховор, ховордсон зэрлэг ан амьтны тоо толгой хорогдох, тэдгээрийн амьдрах орчин алдагдахад хүрч байна. Сүүлийн ганцхан жишээг дурдвал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрт төмөр зам дагуу байрлалтай нарийн, өргөстэй торонд хулан орооцолдож үхсэн гэх мэдээлэл юм. Өнөөдөр БОАЖЯ-наас төмөр замын болон авто замын дагуу зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах ажлын хэрэгжилтийг хангах чиглэлээр чиг үүргийн байгууллагуудад холбогдох албан бичгийг хүргүүллээ” гэж мэдээлэв.
| Зэрлэг амьтдад зориулсан гарц хийх шаардлагатайг албаныхан санууллаа |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ