Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Оюутны автобусны картыг төгсөх хүртэл нь сунгахаар болжээ
4 жил өмнө   622
Оюутны U-Мoney буюу автобусаар зорчих картыг тухайн оюутны нийт суралцах хугацаагаар сунгахаар болсон байна.
 
Иймд оюутнууд энэ тав, зургаадугаар сард багтаан сургуулийнхаа оюутны карт хариуцсан ажилтанд хандан картаа идэвхжүүлж ашиглах боломжтой.
 
Ингэснээр жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх үед карт сунгалтын ажилтай холбогдон оюутнууд картаа сунгуулах хүсэлтээ сургуульдаа өгөх, картаа хураалгаж идэвхжүүлэх, мөнгө тушаасан баримт бүрдүүлэх зэрэг хүндрэл, чирэгдэл үүсэхгүй болж байгаа юм.
 
Харин намар картаа сунгуулаагүй оюутнууд картаа сургууль дээрээ идэвхжүүлэн ашиглах боломжтой аж. Мөн картаа хаясан гээсэн бол Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад хандан картаа сэргээлгэн аваад шууд ашиглах боломжтой хэмээн Улаанбаатар Смарт Карт ХХК-аас мэдээллээ.
 
Оюутны автобусны картыг төгсөх хүртэл нь сунгахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0