Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Тусгай хэрэгцээт 2,500 гаруй хүүхэд боловсролын байгууллагад хамрагдаж чаддаггүй
2 сар өмнө   170
Манай улсад тусгай хэрэгцээт 2,500 гаруй хүүхэд бүх шатны боловсролын байгууллагад хамрагдаж чаддаггүй байгааг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Эдгээр хүүхдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна.
 
Монголд 2021 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11,835 хүүхэд амьдарч байгаа юм. Хүүхдүүдийг боловсролын үйлчилгээ авч чадаж байгаа эсэхийг тодруулбал,
 
  • сургуулийн өмнөх боловсролын насны 1,629 хүүхдээс 1,023 нь буюу 63 хувь
  • сургуулийн насны 8,873 хүүхдээс 6,208 буюу 70.7 хувь нь сурах эрхээ эдэлж, боловсрол эзэмшиж байгаа аж.
Тусгай хэрэгцээт 2,500 гаруй хүүхэд боловсролын байгууллагад хамрагдаж чаддаггүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0