Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
Саарал усыг гал унтраах анги болон машин угаалгын газар үнэгүй ашиглах боломжтой гэв
3 жил өмнө   369
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллаж, “Эм Си Эс Кока Кола” ХХК болон “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзжээ.
 “Эм Си Эс Кока Кола” компани нь үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэрлэх байгууламжийг 2010 онд ашиглалтад оруулсан. Ингэснээр цэвэрлэсэн  усаар ногоон байгууламж услах, гал түймэр унтраах, мөн автомашин угаалгын газар, бетон зуурмагийн үйлдвэр болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ашиглах боломж бүрджээ.
Хаягдал усыг цэвэрлэх байгууламж нь хоногт 2.000 тн, жилд 150.000-200.000 тн ус цэвэршүүлдэг гэнэ. Гэвч нийт цэвэрлэсэн усны 3%-ийг нь дээрх чиглэлд ашигладаг. Үлдсэн усаа төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг тухай холбогдох албаныхан танилцууллаа. Иймд ААНБ-уудад тус цэвэрлэсэн усны хэрэглэгч болох боломжтой талаар мэдээллээ. 
 
Саарал усыг гал унтраах анги болон машин угаалгын газар үнэгүй ашиглах боломжтой гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0