Цөөн үгээр:
  • Ц.Элбэгдорж: Х.Баттулга бол ХАДАМДАА БЭЛДСЭН хазахаас болгоомжилдог алим
  • Хонгконг руу долоо хоног бүр тогтмол ШУУД нислэг үйлдэнэ
Тэсо групп үйл ажиллагаандаа “МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО”-г нэвтрүүллээ
1 долоо хоног өмнө   170
Тэсо Групп үйл ажиллагаандаа ISO 27001:2013 буюу Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бүрэн нэвтрүүлж, баталгаажуулалтын гэрчилгээг өнөөдөр \2022.05.13\ авлаа. Ингэснээр ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо болон ISO 27001 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хамтад нь нэвтрүүлсэн Монголын анхны хүнсний үйлдвэрлэгч компани боллоо.
 
Уг стандарт нь байгууллагуудад өөрсдийн эзэмшдэг мэдээллийн хөрөнгийн нууцлал, аюулгүй, найдвартай байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх замаар бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах давуу талтай. Тиймээс Тэсо Групп нь байгууллагын тогтвортой хөгжлийн төлөө мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдалд бий болж болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор дээрх стандартыг нэвтрүүлэх ажлыг 2021 оны 6-р сараас эхлүүлсэн. Стандартын шаардлагын дагуу баталгаажуулалтын аудитын 1, 2-р үе шатыг 2022 оны 3-р сард БНЭУ-ын “TNV System Certification Pvt” компанийн нэрийн өмнөөс “Монсертф” ХХК-ийн аудитын баг хийж гүйцэтгэсэн. Тэсо Групп аудитын хяналт, шалгалтыг амжилттай давснаар ISO/IEC27001:2013 олон улсын стандартыг нэвтрүүлсэн батламжийг БНЭУ-ын “TNV System Certification Pvt” компанийн Гүйцэтгэх захирал Прагеш Кумар Сингхийн шийдвэрээр олгожээ. 
 
Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хууль 2022 оны 5-р сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахад Тэсо Групп нь хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын чанарын стандарт болох МАБМТ-г ийнхүү амжилттай нэвтрүүлж байгаа нь Дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бий болгох алсын хараанд чухал алхам боллоо.
Тэсо Групп нь 2022 онд “Нэгдсэн менежментийг тогтолцоо”-г нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
Тэсо групп үйл ажиллагаандаа “МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО”-г нэвтрүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0