Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Завхан аймагт 17500 гаруй модыг суулгажээ
2 сар өмнө   156
Завхан аймагт Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төв Улиастай суманд энэ жилийн мод тарих ажлыг эхлүүлээд байна.
 
Мод тарих ажилд 70 аж ахуйн нэгж байгууллага 17500 гаруй ширхэг, 14 нэр төрлийн модыг өөрийн эзэмшлийн газар болон нийтийн эзэмшлийн 32 га талбайд суулгажээ. Мөн үеэр аймгийн хэмжээнд тарьц суулгац нийлүүлдэг 14 мод үржүүлгийн газар болон 24 суманд тарьцын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор хүлэмжийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал гардуулан өглөө. Түүнчлэн 24 суманд “Тэрбум мод” тарих хөтөлбөрийн хүрээнд нийт 4300 ширхэг суулгацыг дэмжлэг болгон хүлээлгэн өглөө. Энэ жил аймгийн хэмжээнд улиас, бургас, шар хуайс, хайлаас, чацаргана, үхрийн нүд, агч, шинэс, гацуур гэхчлэн 14 төрлийн модны тарьцыг суулгахаар төлөвлөж буй. Тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн аймгийн бусад сумдад мод тарих ажлууд нэгэн зэрэг эхэлж байна. Мөн манай байгууллагаас мод тарих, суулгац худалдан авах иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад мод тарих аргачлал, зөвлөгөө өгөх, усалгаа, арчилгааг хэрхэн хийж хамгаалах талаар сургалт явуулж, гарын авлага материалыг тарааж өгч байгаа гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 
Завхан аймагт 17500 гаруй модыг суулгажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0