Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 5 хүн амиа алджээ
2 сар өмнө   88
 
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага бүртгэгджээ. 
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэний 2 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.  
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
 
Нийслэлд: 
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  2 хүн гэмтсэн, 

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн, 
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтэж, 4 хүний амь хохирсон. 
  • Өнхрөх  хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн,

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 1 хүүхэд гэмтэж, 2 хүүхдийн амь хохирсон байна. 

 
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 5 хүн амиа алджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0