Цөөн үгээр:
  • Барилгын аюул, ослоос урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
  • Төрийн албаны ерөнхий шалгалт аравдугаар сарын 14-нд эхэлнэ
  • Увс аймагт хүний боом өвчин бүртгэгдлээ
Д.Сумъяабазар өнөөдөр 14.00-17.00 цагт "11-11" төвд иргэдийн асуултад утсаар хариулна
2 сар өмнө   127
Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд өнөөдөр 14.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллахаар болжээ. Энэ үеэр хотын удирдлагууд иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгөх юм байна. Иймд иргэд Д.Сумъяабазараас утсаар болон цахимаар, мөн биечлэн очиж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой аж.  
 
Энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор “11-11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлсэн билээ. Харин өнгөрсөн сард Ерөнхий сайд “11-11” төвийг хурдан, шуурхай ажиллуулж, долоо хоног бүр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тайлагнаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Улмаар Засгийн газрын гишүүд долоо хоног бүр "11-11" төвд ажиллаж иргэдийн санал гомдлыг сонсож, шийдвэрлэж буй билээ.
 
Д.Сумъяабазар өнөөдөр 14.00-17.00 цагт "11-11" төвд иргэдийн асуултад утсаар хариулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0