Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. 2007 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн цогцолбор тэмцээний шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцов.Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нэр хүнд, цар хүрээ, ач холбогдлыг улам өсгөж, төрийн цэргийн байгууллагуудын цэргийн мэргэжлийн спортын их наадам болгон хөгжүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ.Мөн монгол цэрэг харийн нутаг, дасаагүй орчинд алхам бүрд отох аюул эрсдэлтэй нөхцөлд хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа мөр зэрэгцэн зогсох гадны анд, холбоотнууддаа гайхагдан, итгэл, хүндэтгэл хүлээж байдаг нь манай цэргийн сургалт, бэлтгэлийн үр өгөөжийг илтгэдэг хэмээн онцоллоо.Орон орны мянга мянган шилдэг цэргийн алба хаагч оролцож, тэсвэр тэвчээр, шандас шөрмөсөө сорьдог “Данкон” маршийн тэмцээнд монгол цэргүүд алс холын Африк тивийн аагим халуунд эхний байруудыг дараалан эзэлж байсныг онцлон дурдав.Алба хаагчдын бие бялдрын бэлтгэл, бэлэн байдлын зэргийг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нь нэмэгдүүлэх, тэдний мэргэжлийн ур чадвар, хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сорих зорилгоор зохион байгуулдаг уламжлалт тэмцээнд энэ жил төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцлоо.


Ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, тэмцээнийг шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүн оролцов.



Эх сурвалж: president.mn
| Ерөнхийлөгчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн тэмцээний аваргууд тодорлоо |
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна