Цөөн үгээр:
  • ДЭМБ: Дэлхий дахинд өндөр даралттай хүмүүсийн тоо 1.4 тэрбумд хүрчээ
  • АН-ын дарга О.Цогтгэрэл: Ноцтой мэдээлэл үнэн бол УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой
  • Ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ
“Ид шидийн орон”-ы хүүхдүүд хотоор аяллаа
3 жил өмнө   394
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч сэтгэлгээг суулгах, хотын түүх, соёлын дурсгалт барилга байгууламжтай танилцах, аяллын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “City tour” аяллыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд “Ид шидийн орон-2” хүүхэд хөгжлийн төвийн 90 гаруй хүүхдийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хотын тусгай аялалд хамрууллаа. 
 
Аяллын үеэр хүүхдүүд Монгол цэргийн музей, Байгалийн түүхийн музей үзэн, “Бишрэлт” ресторанд өдрийн хоол зооглож, Үлэг гүрвэлийн  музейгээр зочлон, хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан олон төрөл зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг үзэж сонирхон эртний цаг үеэр аялсан юм. Хүүхэд багачууд маань нэг өдрийг дурсамж дүүрэн, хөгжилтэй өнгөрүүлж, түүхээр аялж мэдлэгээ тэлэн, хүүхдийн баярын бэлгээ гардан авлаа.
“Ид шидийн орон”-ы хүүхдүүд хотоор аяллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0