Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст иргэн С нь өөрийгөө “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорациас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулан, БЗД-ийн 26-р хороо “Парк Вью” хотхонд 3 өрөө байранд оруулж өгнө гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан гэх хэрэг шалгагдаж байна.
С гэх иргэн нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ. Тиймээс иргэд та бүхнийг энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна. Мөн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь бүртгэл болон орон сууцтай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд иргэд манай байгууллагын байранд ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд ирж уулзах, мөн 11-313898, 70113155 дугаарт хандаж, мэдээлэл авах, өгөх боломжтой юм.
Цаашид энэ мэтчилэн байгууллагын нэр хүндэд халдсан, албан хаагчдын нэрийг барьсан, иргэдээс мөнгө төгрөг нэхэх, залилах үйлдлийг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад тухай бүрт нь шалгуулах болно гэдгийг мэдэгдэж байна. “ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ” ТӨХХК
| Сэрэмжлүүлэг: Орон сууцны хөтөлбөрт хөнгөлөлттэй үнээр хамруулна гэж иргэдийг залилжээ |
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна