Цөөн үгээр:
  • Прокурорын байгууллагаас өмчлөх эрхийн эсрэг 92 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна
  • Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийж, зориулалтын зургаан авто машин хүлээлгэн өгчээ
  • Хонконг гаднаас ирж буй иргэдийг ажиглах байранд долоо биш, ГУРАВ хоног тусгаарлахаар болжээ
ТЭСО ГРУПП-ээс оюутнуудын дунд зохион байгуулсан төслийн уралдааны ялагч баг “Techsauce global summit 2022” арга хэмжээнд оролцоно
2 сар өмнө   188
ТЭСО ГРУПП нь хамтын үнэ цэнээр дэлхийд өрсөлдөх эрхэм зорилгынхоо хүрээнд Монгол орны бизнесийн орчин, бизнесийн ур чадварыг хөгжүүлэхээр залуу боловсон хүчин, ирээдүйн манлайлагч залуучуудыг урам зориг, мэдлэг чадвараар дэмжих “SPARK DAY-2022” төслийн уралдааныг СЭЗИС-тай хамтран зохион байгууллаа. Тус уралдаанаар СЭЗИС-ийн 3, 4-р дамжааны оюутнуудаас бүрдсэн шилдэг 10 багуудыг салбар бүртээ манлайлагч 10 менторуудын чиглүүлгийн хүрээнд хамтын өрсөлдөөнийг 14 хоногийн хугацаанд өрнүүлжээ.
 
ТЭСО ГРУПП-ийн зүгээс Монгол залуучуудын “еntrepreneur” санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжих хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг.  Энэ удаагийн “SPARK DAY-2022” арга хэмжээнд ирээдүйд гал болж дүрэлзэх бяцхан очийг асаах зорилготойгоор багууд бизнесийн болон нийгмийн үр ашигтай төслүүд боловсруулж, танилцуулга хийснээр амжилттай хэрэгжиж, өндөрлөлөө.
 
Шалгаруулалтын дүнгээр  “Fibo Cloud” компанийн хамтран үүсгэн байгуулагч П.Пүрэвбазар ментортой “Sharks” баг “Journey to joy” төслөөрөө ялалт байгуулж, 20 сая төгрөгийн шагналын сантай “Бизнес аялал”-д явах эрхийн бичгийн эзэн боллоо. Ялагч баг 2022 оны 8-р сард Тайланд улсад Азийн шилдэг гарааны бизнес, хөрөнгө оруулагч, үүсгэн байгуулагчид хуран чуулдаг “Techsauce global summit 2022”  арга хэмжээнд багаараа оролцох юм.
 
“SPARK DAY” төслийн уралдааны хүрээнд оролцогчид төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн санал болон ТЭСО ГРУПП-эд ажиллах ажлын саналуудыг хүлээн авлаа. 
 
 
ТЭСО ГРУПП-ээс оюутнуудын дунд зохион байгуулсан төслийн уралдааны ялагч баг “Techsauce global summit 2022” арга хэмжээнд оролцоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0