Цөөн үгээр:
  • Зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оныхоос 9 их наяд төгрөгөөр өсжээ
Нийтийн албанд томилогдох 190 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
3 жил өмнө   461
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 7 дугаар 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 297 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 190 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 107 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
 
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
 
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 6 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 11 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгаж байна.
 
Эх сурвалж: АТГ
Нийтийн албанд томилогдох 190 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0