Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман, “Tiger airways” агаарын тээврийн компанийн Удирдах захирал Хо Юэн Санг нарыг хүлээн авч уулзлаа. Талууд Сингапур Улсын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Хотын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн долоодугаар сард Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалыг Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байсан талаар онцлов. Тэрбээр айлчлалын үеэр “Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болон Бүгд Найрамдах Сингапур Улсын “Си Пи Жи Интернэшнл” ХХК хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан болохыг дурдаад, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон хэмээв. Мөн нийслэлийг ногоон хөгжлийг эрхэмлэсэн хүртээмжтэй бөгөөд тогтвортой хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа талаар хэлэв.

Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман Улаанбаатар хотын хувьд орлогод нийцсэн орон сууц, нийтийн тээвэр, дахин төлөвлөлт, хүн амын төвлөрлийн асуудалд анхаарах чухал шаардлагатай бөгөөд Сингапурын жишгийг нутагшуулах нь зөв шийдвэр болно гэдгийг хэлж байв. Түүнчлэн Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хурдацтай хотжиж, хүн амын төвлөрөл ихээр үүсэж буй гэж харж байна хэмээгээд энэ тал дээр Сингапурын сайн туршлагыг хуваалцан, хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Нийслэлийн тухайд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулж, 27 жилийн дараа нийслэл хотдоо эрх зүйн шинэчлэлийг хийсэн. Нийгэм, эдийн засгийн хувьд Улаанбаатар хот бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болж, хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэх суурь боломж бий болсон. Иймд Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж байна гэдгийг Хотын дарга хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохирлоо.
| Улаанбаатар хотод Сингапурын сайн туршлагыг нэвтрүүлнэ |
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна