Цөөн үгээр:
  • Оросын цорын ганц тээвэрлэгч хөлөг найдваргүй болсон тул Хятадаас хуучин хөлөг авах асуудал яригдаж эхлэв
  • Малаа хотлуулах гэж гараад төөрсөн зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Номтын аманд 4G сүлжээ нэвтэрлээ
2 сар өмнө   182
Мобиком Корпораци нь Монгол орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхээр сүлжээгээ өргөтгөсөөр байна.
 
Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Номтын аманд 4G сүлжээг шинээр нэвтрүүлж, аялагч амрагчид, нутгийн иргэддээ өндөр хурдны интернэт, харилцаа холбооны бусад үйлчилгээг саадгүй шуурхай авах боломжийг бүрдүүллээ. Номтын аманд 10 амралтын газар үйл ажиллагаагаа явуулахаас гадна застав байрладаг бол Алтанбулаг сум нь хилийн боомтын бүс гэдгээрээ онцлог юм. 
Мобиком Корпораци нь 2021 оноос хойш Сэлэнгэ аймгийн 14 байршилд шинээр сүлжээ оруулах, мөн сүлжээний сайжруулалтын ажлыг хийсэн бөгөөд ингэснээр Сэлэнгэ аймгийн бүх сум мобикомын сүлжээнд холбогдоод байна. Энэ жилийн хувьд Алтанбулаг сум, Номтын амаас гадна Сэлэнгэ аймгийн төв, Сайханы Хөтөл, Мандал суманд сүлжээний чанар сайжруулалт хийсэн бол үргэлжлүүлэн Орхонтуул болон Цагааннуур сумын багуудад шинээр сүлжээ оруулахаар ажиллаж байна.
 
Бид сүүлийн жилүүдэд байгалийн үзэсгэлэнт газрууд, уул уурхайн бүс нутгууд, төв суурин газраас алслагдсан багуудыг сонгон сүлжээгээ өргөтгөж байгаа бөгөөд энэ нь аялал жуулчлалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна нийгмийн ялгаатай хөгжил буюу цахим хуваагдлыг багасгах ач холбогдолтой билээ.  

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Номтын аманд 4G сүлжээ нэвтэрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0