Цөөн үгээр:
  • Оросын цорын ганц тээвэрлэгч хөлөг найдваргүй болсон тул Хятадаас хуучин хөлөг авах асуудал яригдаж эхлэв
  • Малаа хотлуулах гэж гараад төөрсөн зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ
Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна
2 сар өмнө   217
Монгол Улсад жил бүрийн арваннэгдүгээр сард бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр хоёр удаа тохиодог. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр нийтээрээ амрах хуультай.
 
Энэ жил өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гарагт таарч байгаа бол улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд амралтын өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл ирэх долоо хоногийн Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна. Энэ өдөр улс орондоо хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажилласан эрхэмд Чингис хаан одонг олгодог уламжлалтай. 
 
Харин Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрөөр амрах хуультай ч Бямба гарагт таарч байна. Түүхээс дурдвал 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн үйл явдал болсон юм.
Баярын өдрүүдээр буюу арваннэгдүгээр сарын 24-ний 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн, 26-нд 12:00 цагаас улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох хуваарь гарчээ.

 

Ирэх долоо хоногийн Пүрэв гарагт бүх нийтээрээ амарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0