Ажилтны илтгэх ур чадвар, бүтээмжийг сайжруулах, боловсруулж буй төсөл хөтөлбөрөө оновчтой, технологийн орчин үеийн шийдэлд тулгуурлан инновацлаг шинж чанартай, шинэлэг өнгө төрхтэй бүтээх чадамжийг олгох “Презентаци бүтээх” цогц сургалтад “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид хамрагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Төрийн бүтээмж сэргээх” бодлогыг хэрэгжүүлэх зорилтоор Олон Улсын менежментийн ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилтын хүрээнд ажилтнуудаа сургаж хөгжүүлэх нөхцөлөөр бүрэн хангах, хувь хүний ажлын бүтээмжийг сайжруулах бодлогыг ийнхүү үе шаттай хэрэгжүүлж байгаа юм.
МТЗ ТӨХК: Бүтээмжийг нэмэгдүүлэх цогцо сургалтад хамрагдлаа |
|