Иргэдийн жагсаал өнөөдөр 13 дахь өдрөө тайван замаар үргэлжилж байсан хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаахыг оролджээ. Тэрээр өөрийнхөө бие дээр будаг шингэлэгч азтон асгасан байна. Улмаар өөрийгөө шатаахаар гал гаргах гэж оролдсон ч асаагуур нь асаагүй аж.
Энэ тухай Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Өнөөдөр 11:00 цагийн үед Төв талбайд болсон тухайн явдлыг яг одоо Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгахаар ажиллаж байна. Гэхдээ тухайн хүнийг бие дээрээ ямар шингэн асгасан болон шатаах оролдлого хийсэн үү, үгүй юу гэдгийг шалгалтаар тогтооно” гэдгийг хэллээ.
| Сүхбаатарын талбай дээр иргэн өөрийгөө шатаахыг оролджээ |
|